| ЭХЛЭЛ |            | БАРИМТЖУУЛАЛТ |            | ПРОГРАМУУД |            | ВЭБ ЛАВЛАХ |           
  • Онлайн хэрэгсэл

  • (Сүлжээний орчинд ажилладаг)
  • Оффлайн хэрэгсэл

  • (Сүлжээгүй орчинд ажилладаг)
  • Бусад

  • (Өөр бусад програмаас)

    Офлайн хэрэгсэл

    Монгол гарын драйвер (Mondrive v1.0) [хэмжээ: 234 Кб, exe.файл]
    Монгол гарын драйвер Mondrive v1.0 зөвхөн Виндовс 9X-ийн хувьд. Индикаторыг стандартаар нь сольж сайжруулсан эцсийн хувилбар. Таны компьютерын хурданд ямар ч нөлөө үзүүлэхгүй мөн найдвартай. Ашиглаад үзээрэй. Амжилт хүсье!

    Монгол гарын засвар (Виндовс 2000/НТ -ын хувьд) [хэмжээ: 165 Kb, exe. файл]
    Энэ нь Виндовс 2000 үйлдлийн системд зориулсан монгол гарын виртуал драйвер програм! Монгол гарын засварыг таны компьютерт суулгана. Ингэснээр та виндовсНТ,2000 -ийн орчинд монголоор бичих боломжтой болно.
    Харин та [control panel->keyboard ] -аас Input Locale-аа [macidonian] гээд Keyboard layout-iig mongolian (standard) гэснийг сонгоорой.

    Монгол кирилл фонтууд [хэмжээ: 218 Кб, exe. файл]
    Стандарт кирилл монгол фонтууд болох Ариал Мон, НэвтонЦТТ. Өөрөө автоматаар задрагч файл тул танд үүнийг суулгахад ердөө татаж аваад 1 товчилуурдах л үлдлээ.

    Юникод фонтууд автомат суулгагч
    Юникод фонтууд болох Microsoft Sans Serif,Tahoma. Танд амжилт хүсье!

    <<Архангай>> монгол юникод фонт. [хэмжээ: 260 Кб, zip. файл]
    Хэрвээ та Виндовс XП ашигладаг бол энэ фонтын тусламжтайгаар хуучин баримтуудаа үзэж чадахаас гадна XП-ийн стандарт гарын драйвераар ямар ч асуудалгүй бичиж чадах болно. Мөн хуучин гарын драйверуудаар ч бичиж болно. Мөн линуx, юниx үйлдлийн системүүдэд тохиромжтой хувилбаруудыг давхар агуулж байгаа тул түвэггүй суулгаад хэрэглэж болно. Өмнөх хувилбараас чанар хангалттай сайжирсан тул хэрвээ та өмнө нь хэрэглэж байсан бол түүнийгээ устгаад дахин татаж авч суулгана уу. Удахгүй бидний үндэсний монгол бичгийн блок нэмэгдэх болно. Таньд амжилт хүсье!

    Монгол гарын драйвер ( Мon1251 V2.0) [хэмжээ: 165 Кб, zip. файл]
    Хэрвээ та зарим программ виндовс XП дээр ашиглахад ө, ү усэг асуултын тэмдэг ч юм уу дөрвөлжин тэмдэг ч юм уу ямар ч байсан зөв дүрслэгдэхгүй байх асуудал гарч байна уу? Хэрвээ тийм бол энэ драйверын тусламжтай ямар ч асуудалгүй бичих болно. Шууд одоо татаж аваад суулгаад үзээрэй. Таны системд ямар ч нөлөө үзүүлэхгүй ба контрол панэл доторхи хэлүүд дотор mongolian (win-1251) гэсэн нэрээр нэмэгдсэн байх болно.
    Та энэ драйвераар бичихдээ хуучин хэрэглэж байсан фонтуудаа хэрэглээрэй. Жишээ нь arial mon, newmton CTT гэх мэт. Харин цорын ганц юникод монгол фонт Архангай -г хэрэглэж бас болно. Энэ драйвер суусны дараа дэлгэцийн баруун доод өнцөгт жижхэн тэмдэгт МО гарахгүй бол дараах дарааллаар гаргадаг гэдгээ санаарай. [panel->regional and language Option->languages->details->language bar...->show the Language bar on the desktop and show additional language bar icons in the Notification area.] Танд амжилт хүсье!

    monconv V0.99 [Файлын хэмжээ: ~270 Кб]
    Энэ жижигхэн програм бол вин1251 кодчилол бүхий хуучин кирилл монгол баримтуудыг юникод баримт рүү хөрвүүлэгч програм юм. Дээр байгаа онлайн тэмдэгч кодчилол хөрвүүлэгчтэй ижил механизмтай боловч та бүхэн энэ програм татаж аваад чөлөөтэй ажиллуулахын дээр олон хуудас текст баримтаа маш хурдан түвэггүй Юникод руу хөрвүүлэх болно. Бүх виндовс үйлдлийн системүүд дээр ажиллана. Санал хүсэлтээ миний майл хаягаар илгээж болно. Амжилт хүсье!

    Тестийн үр дүн [Файлын хэмжээ: ~600 Кб]
    Энэ текст файлууд бол хөрвүүлсэн жишээ юм.125 хуудас баримтыг monconv ердөө 0.3 секунтын дотор хөрвүүлнэ. Гэхдээ мэдээж та бүхний комьпютер хурдаас хамаарна. Миний комьютер 1.8 Гц хурдтай бөгөөд түүн дээр шалгагдсан. Та бүхэн тестлээд үр дүнгээ явуулж бас болно.

    monconv for Unix/Linux [Файлын хэмжээ: ~14 Кб]
    Энэ жижигхэн програм бол вин1251 кодчилол бүхий хуучин кирилл монгол баримтуудыг юникод баримт рүү хөрвүүлэгч програм юм. Дээр байгаа онлайн тэмдэгч кодчилол хөрвүүлэгчтэй ижил механизмтай боловч та бүхэн энэ програм татаж аваад чөлөөтэй ажиллуулахын дээр олон хуудас текст баримтаа маш хурдан түвэггүй Юникод руу хөрвүүлэх болно. Бүх Линукс/Юникс үйлдлийн системүүд дээр ажиллана.
    Санал хүсэлтээ миний майл хаягаар илгээж болно. Амжилт хүсье!

    MonKey Монгол гарын виртуал драйвер[Size: ~21.0 Kb] Энэ мозилла хөтөчийн өргөтгөл бөгөөд бүх мозиллад суурилсан хөтөчүүд дээр ажиллана. Зохиогч Дэлгэрдалай (Динамик софт.)

    Хандалт: 30690