| HOME |            | DOCUMENTATIONS |            | PROGRAMS |            | LINKS |           
  • Standards and conversion
  • What is ...?
  • How to ...?
  • Problems
  • Programming
  • Other
  • Визуал С/C++ дээр юникод програмчилал хийх бяцхан заавар

    Олон залуус монгол хэл дээрх юникод программчилал хийх сонирхолтой боловч энэ тухай заавар аргачилал эх хэл дээр маань бараг байхгүй байна. Мөн нилээд олон хүмүүс над руу энэ тухай заавар өгөх хүсэлт тавьсан тул энэхүү маш товч жижиг заавар өгүүлэлийг бичсэн болно. Энэхүү аргачилалаар виндовс НТ болон түүнээс хойшхи микрософт үйлдлийн системүүд дээр л ажиллах боломжтой!

    • 1. Юникод MFC сан суулгах
      Хэрэв та визуал С суулгахдаа "Custom installation" сонгоогүй бол стандартаар MFC юникод сан суудаггүй. Тиймээс та заавал "Custom installation" сонгож суулгах хэрэгтэй. Тэгээгүй (MFC Unicode library суулгаагүй) тохиолдолд та юникод програм бичлээ гэхэд зөвхөн алдаа л авна. Дээрхээр суулгахдаа "Microsoft Foundation Class Libraries"-ын Details товчин дээр товшин "Static Library for Unicode" ба "Shared Library for Unicode" гэсэн 2 санг сонгон суулгаарай.
    • 2. Проект тохиргоо
      Project Settings диалог дахь Link tab-н Output ангилалын хэсгийн Entry Point symbol-ын утганд wWinMainCRTStartup гэж өгөх хэрэгтэй. Энэ нь wWinMain-н entry point-г MFC Unicode програмын wWinMain entry point руу зааж өгч байгаа билээ. Мөн Project Settings-н C/C++ tab General ангилал дахь preprocessor definition-д _UNICODE ба UNICODE гэж өгнө үү. Энэ нь проект UNICODE ба _UNICODE ашиглах болно гэж зааж байна. Доорхи зургийг үзнэ үү.


      Хэрэв дээрхи тохиргоог хийгээгүй бол дараах алдааг авна.
      msvcrtd.lib(crtexew.obj) : error LNK2001: unresolved external symbol _WinMain@16
    • 3. Өрөлтийн тохиргоо хийх
      Хэрэв та AppWizard хэрэглэж проект үүсгэсэн бол стандартаар "Debug" ба "Release" тохиргоонууд (Build|Configurations дотор) үүсгэгдсэн байдаг. Харин одоо та Build|Configurations дотроо хоёр шинэ тохиргоо үүсгэх хэрэгтэй. Үүний тулд "Add..." товчин дээр дарж "Debug Unicode" гэсэн нэр өгөөд "Debug" тохиргооноос хуулж үүсгэнэ үү. Мөн төстэйгээр "Release Unicode" гэж нэр өгөөд "Release" тохиргооноос хуулж үүсгэнэ үү.
    • 4. Өрөлтийн тохиргоо сонголт
      Project|Settings рүү орж "Settings for" унадаг цэснээс "Debug Unicode" -г сонгоно уу. Мөн "C/C++" tab руу орж "Preprocessor" ангилалыг сонгох хэрэгтэй. Үүн дотор "Preprocessor definitions" нүд рүү орж _MBCS утгыг UNICODE ба _UNICODE гэсэн утгуудаар орлуулах хэрэгтэй. Эдгээр утгуудаа таслалаар зааглаж бичнэ. "Release Unicode" тохиргооны хувьд мөн төстэй тохиргоонуудыг хийнэ үү.
      Эцэст нь Build|Set Active тохригоон дотор "Debug Unicode" -г сонгоно уу. Одоо та проектоо юникодоор хөрвүүлэх боломжтой боллоо.
      Харин та (юникод) монгол интерфейс хийхээр болбол таньд проектийн resource файлаа ямар нэг юникод дэмжилтэт текс засварлагчаар нээж орчуулах л үлдлээ гэсэн үг.

      Таньд амжилт хүсье!
      Энэ зааврын дагуу үүсгэсэн монгол интерфейс бүхий програмын жишээ.
      Хэрэв таньд энэ өгүүлэлтэй холбоотой асуулт гарвал badral@openmn.org хаягаар хандаж болно.

    Access No.