| HOME |            | DOCUMENTATIONS |            | PROGRAMS |            | LINKS |           
  • Standards and conversion
  • What is ...?
  • How to ...?
  • Problems
  • Programming
  • Other
  • Компьютерт бид крилл үсгээ хэрхэн зөв дүрслэх вэ?

    гэсэн асуудал үргэлж ялангуяа Виндовс ХД гэсэн гайхалыг гарснаас хойш бүр ч элбэг гарсаар байгаа мэт. Уг нь би эхлээд гарах гэж байхад нь монголын локал орно гэхээр нь овоо амар болох нь дээ гэж бодож байсан маань талаар болов. Харин гэхдээ монголын локалыг (монгол хэлний зай гэж ойлгож болно) ядаж оруулсанд нь сайшаалтай. Ингээд ямар ямар асуудлууд ихэвчлэн гардаг ба яаж засаж болох тухай авч үзье. ТТА (Түгээмэл Тавигддаг Асуултууд)

    Асуулт 1.
    Виндовс9Х (95,98, Ми) дээр тохирох гарын драйвер хаанаас авах вэ?
    Хариулт 1.
    Та энэ хуудасаас маш тохиромжтой драйверыг татаж аваад ашиглаж болно. Гэхдээ би харамсалтай нь Виндовс Ми- дээр туршиж үзээгүй болохоор баталгаа өгч чадахгүй. Өөр хуудас Мобиком, Датаком, монгол медиа гэх мэтчилэн олон хаягаар ороод өөр гарын драйвер олоод авах боломж таньд байгаа.

    Асуулт 2.
    ВиндовсНТ,2000,ХП дээр тохирох гарын драйвер хаанаас авах вэ?
    Хариулт 2.
    а) НТ болон 2000-ын хувьд юникодоор бичиж болох гарын виртуал драйвер програм бичээд энэ хуудасын "програмууд" буланд тавилаа. Эдгээр үйлдлийн системүүд дээр монголын локал ороогүй ба системийн хамгаалалт тависан байдаг тул түүнийг оруулах нь нилээд хэцүү юм. Тэгэхээр та контрол панелаасаа Макидоныг сонгоод гарын засвараар mongolia (standard) гэснийг сонгоорой. Иймээс та Макидон - Монгол гэж гараад ирэхэд гайхах хэрэггүй. Мөн та Паравин2000,ХП гэдэг программ ашиглан бичиж болно. Энэ нь маш тохиромжтой сайн программ. Энэ програмын туршилтын хувилбар монголнэт.мн гэсэн хаяг дээр харагдсан шүү.
    б) Харин ХП-н хувьд стандарт драйвер байдаг ба дараах зургийн дагуу суулгаарай.

    Зураг 1

    Зураг 2

    Зураг 3

    Асуулт 3.
    ХП-н системийн фонтуудыг яаж солих вэ?
    Хариулт 3.
    Дараах зургийн дагуу солидог.

    Асуулт 4.
    ХП-н стандарт монгол гарын драйвераар зөвхөн микрософтийн программууд дээр бичиж болдог юм болов уу?
    Хариулт 4.
    Үгүй. Юникод дэмжигдсэн бүх программууд дээр бичиж болно. Жишээ нь опен офис . . . дээр бичиж болно.

    Асуулт 5.
    ХП-н орчинд адоб паеж макер дээр яаж монголоор бичих вэ? Хариулт 5.
    Хариулт 2-н б)-д заасанчилан ХП-н драйвер суулгасан бол танд ямар 1 асуудал гарахгүй.

    Асуулт 6.
    Веб хуудас хийж байхад ХП-н монгол гарын драйвераар бичихээр ө, ү 2 үсэгийн оронд өү гэх мэт кодууд гараад байна. Яагаад? Яаж засах вэ? Хариулт 6.
    Микрософтын драйвер нь ө, ү -ээс бусад үсгийг бичихдээ 1251-р харин ө, ү 2 үсэгийг ютф-8 -р кодлодог. Учир нь вин1251 - д ө, ү -с бусад үсэн байдаг тул түүгээр кодлодог. Тиймээс зөвхөн энэ 2 үсэг л тэгж дүрслэгддэг. Энэ хуудасны нүүрэн дээр байгаа <<Тэмдэгт кодчилол хөрвүүлэгч в1.0 >> -г ашиглан вин1251-рүү хөрвүүлээрэй. Эсвэл миний энэ хуудасыг хийсэн шиг дотоод код руу нь хөрвүүлээд хийчихэж болно. Тэгсэн тохиолдолд юникод фонтууд байхгүй хэрэглэгчдийн компьютер дээр ө,ү,ё гэх мэтчилэн үсгүүд өөр үсгээр эсвэл дөрвөлжин тэмдэгт, эсвэл асуултын тэмдэгээр харагддагийг анхаарна уу!

    Асуулт 7.
    Би хятад Виндовс ашигладаг. Энэ хуудаснаас бусад монгол сайтуудыг үзэж чадахгүй юм. Яаж үзэх вэ? Хариулт 7.
    Ер нь зөвхөн хятад Виндовс гэлгүй ямар 1 өөр хэлний Виндовс ашиглаж байгаа үед дараах зургийн дагуу кодлогчийг өөрчилнө үү.

    Access No.